Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

1960 оноос эхлэлтэй зуны паралимп 17 дахь удаагаа болно


Зуны паралимпын XVII наадамд эхлэхэд ердөө есхөн хоног үлджээ. 1948 онд Британийн Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдын багахан хэмжээний цугларалтаар эхэлж байсан паралимп нь 1960 онд эмч Антонио Маглиогийн санал болгосноор 23 орны хөгжлийн бэрхшээлтэй 400 тамирчин нэгдэн анхны тэмцээнээ хийж байсан түүхтэй. Өдгөө XXI зууны эхэн үеийн байдлаар 2020 оны зуны паралимпын наадамд 163 үндэсний паралимпын хорооны 4520 тамирчин оролцож улам өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн наадамтай холбоотой товч мэдээлэл хүргэе.
Наймдугаар сарын 28-нд болох нээлтийн ёслол анх удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа болох бөгөөд тамирчдын парад Францын нийслэлийн зүрх гэгддэг алдарт Плас де ла Конкорд руу явна. Дэлхийн өнцөг булан бүрээс 4400 тамирчин, спортын 22 төрөлд есдүгээр сарын 8-ныг хүртэл ганцаарчилсан болон багийн төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
Паралимпын наадмын түүх
undefined
Их Британийн засгийн газар дэлхийн II дайнд гэмтэл авсан ахмад дайчдад зориулан доктор Людвиг Гуттманыг уриалан нурууны гэмтлийн төвийг нээжээ. Удалгүй 1948 онд Лондонд болсон зуны олимпын нээлтийн өдөр доктор Гуттман өөрийн тус төвд тэргэнцэртэй 16 тамирчныг оролцуулсан амралт зугаалгын тэмцээн зохион байгуулахаар шийдэж. Тэрбээр үүнийг “Сток Мандевилль”-ийн наадам гэж нэрлэсэн байна. Энэ нь явсаар 1960 онд Италийн Ром хотод анх удаа хөшгөө нээсэн паралимпын наамын эхлэл юм. Түүнээс хойш зуны олимпын наадамтай давхцан дөрвөн жилд нэг удаа зохион байгуулах болсон. Харин өвлийн паралимпын наадамд нь 1976 оноос эхтэй юм. 1988 оноос хойш Олон улсын паралимпын хороо болон Олон улсын олимпын хороо хоорондын хэлэлцээрийн ачаар тус хоёр олимпын наадам нэг улсын нэг хотод болдог уламжлалтай болсон байна.
Медаль
undefined
Паралимпын наадамд хүндэтгэл үзүүлэхийн тулд олон улсын паралимпын хороо тамирчдад олгох медалийн төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэхэд болно. Тус бүр нь Эйфелийн цамхагаас авсан жижиг хэсгүүдийг агуулсан байх бөгөөд паралимпын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр медалиудад “Эйфелийн цамхагаас авсан анхны төмөр” буюу 18 грамм байх бол олон талт байдал, оролцоог хүндэтгэх үүднээс Францын үнэт эдлэлчин Чауметтай хамтран медалиуд нь биет сийлбэр, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсгийг агуулсан байна.
Монголчууд паралимпэд
undefined
Манай улс 2000 оноос энэхүү наадамд оролцож ирсэн тухайн бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор хоёр алт, хоёр хүрэл медаль хүртжээ. 16 жилийн өмнө буюу 2008 оны пара наадмын байт харвааны төрөлд хөдөлмөрийн баатар Д.Баатаржав алтан медаль хүртсэн онголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн юм. Тус паралимп наадамд манай улсаас байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт дөрвөн тамирчин оролцсон байна.
Харин 2016 оны наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр найман тамирчнаа илгээв. Улмаар пара жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингээр эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ нар хүрэл медаль тус тус хүртсэн юм. Мөн пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Цогтгэрэл шагналт тавдугаар байр эзэлж, Азийн дээд амжилтыг хоёр удаа шинэчилжээ. Манай улсын хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчдаас анх удаа паралимпын наадамд өрсөлдсөн Г.Цогтгэрэл нь бөөрөнцөг шидэлтийн /F57/ төрөлд өрсөлдөж, найман метр 59 см амжилтыг үзүүлснээр Монгол Улс тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарч байв.
Тэгвэл “Токио-2020” паралимпын наадамд таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин оролцсон. Тэднээс пауэрлифтингийн төрлөөр 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоосон юм. Улмаар паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь тамирчин болсон түүхтэй.
Мөн паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн байна. Ингэснээр “Токио-2020” паралимпэд манай улс 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ