Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр багийн спортод амжилт гаргаж яваа ОУХМ Б.Мөнхболд, Б.Батсуурь, Б.Өлзийбат, З.Баярт нарт тус бүр хоёр өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд байрны түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө. Дээрх тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд аймаг орон нутаг цаашлаад улс, эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлснээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд томоохон амжилтын эздийг төрүүлж байгаа билээ. Мөн ОУХМ Б.Мөнхболд, спортын мастер Б.Батсуурь нарийг Өмнөговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг мөн гардууллаа.