Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Их, дээд сургуулиудад сургалтын чанар дутагдаж байна


Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбээр Монгол Улсын их сургууль /МУИС/ тэргүүлжээ. Тодруулбал, МУИС 83.5 хувиар үнэлэгдсэн байна. Их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоохдоо сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, орчин үйлчилгээ гэсэн үзүүлэлтүүдийг тусгажээ. МУИС сургалтын чанараар хамгийн өндөр буюу 94 хувиар үнэлэгдсэн бол гадаад харилцааны шалгуур үзүүлэлтээр 41 хувьтай байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан.
Иймд дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоожээ.
Эхний 20 байрт эрэмблэгдсэн сургуулиуд:
  1. Монгол Улсын их сургууль /МУИС/
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/
  3. Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/
  4. Монгол Улсын боловсролын их сургууль /МУБИС/
  5. Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/
  6. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
  7. Санхүү, эдийн засгийн их сургууль /СЭЗИС/
  8. Отгонтэнгэр их сургууль
  9. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
  10. Соёл урлагийн их сургууль/СУИС/
  11. Сити их сургууль
  12. Мандах их сургууль
  13. Олон улсын Улаанбаатарын их сургууль
  14. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  15. Этүгэн их сургууль
  16. Дотоод хэргийн их сургууль /ДХИС/
  17. Идэр их сургууль
  18. Их засаг олон улсын их сургууль
  19. Шинэ монгол технологийн дээд сургууль
  20. Үндэсний техникийн их сургууль
Харин сүүлийн гурван байрт:
  • Монголын үндэсний их сургууль /МҮИС/
  • Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль
  • Чингис хаан дээд сургууль тус тус эрэмбэлэгджээ. Бусад байрт эрэмбэлэгдсэн сургуулиудын мэдээллийг ЭНД дарж харна уу.
Сүүлийн байрт эрэмблэгдсэн сургуулиудыг харвал эдгээр сургуульд сургалтын чанар гэх зүйл огтоос байхгүй байна. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх нэг алхам  нь багш нарынх нь мэдлэг боловсрол өндөр байх шаардлага тавигддаг бол нөгөө талдаа элсэгчдэд тавьдаг босгыг өндөрсгөх гэж үздэг. Харамсалтай нь эдгээр их, дээд сургуулийн хувьд чанартай боловсрол олгохоос илүүтэй олон элсэгч татаж, ашиг хийх нь хамгаас чухал болж хувирсан. Элсэгч нь их, дээд сургуульд суралцах чадвартай байх эсэх хамаагүй, төлбөрөө төлсөн байхад л болдог болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ