Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Сургалтын чанарыг сайжруулах, сургуулиудын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн Сургалтын менежерүүд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас явуулж буй сургалтад хамрагдах үеэрээ аймгийн ИТХ-ын даргатай уулзах хүсэлт гаргасан байна.
Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа энэ сарын 6-ны өдөр Сургалтын менежерүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр багш, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний талаар болон орон нутагт ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар санал хэлж ярилцсан байна. Мөн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиудын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуулийн 824 бүлэгт 21953 сурагч суралцаж, 1134 үндсэн багш ажиллаж, суурь боловсролын хамран сургалт өнгөрсөн жил /87.5/-ийнхтэй харьцуулахад 3.5 хувиар ахиж, 91.0 хувьд хүрсэн үзүүлэлттэй байгаа аж.Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан энэ хугацаанд сургуулиудын багш, удирдлагууд сургалт, зөвлөгөөнд хамрагдаж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ