Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оростой хийсэн зэвсгийн наймааны ачаар Умард Солонгосын эдийн засаг өсжээ



Орос улсад зэвсэг нийлүүлсэн нь үр дүнгээ өгч, Умард Солонгосын эдийн засаг гурван жил дараалан унасны эцэст сэргэсэн тухай Өмнөд Солонгосын төв банк өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 3.1 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон юм байна.
Пёняны дэглэм өөрөө ийм тоо баримтыг зарладаггүй тул Өмнөд Солонгосын засгийн газар янз бүрийн үзүүлэлт дээр үндэслэн тооцоолж гаргадаг.
“Ихэнх мэргэжилтнүүд 2023 оны өсөлтийг түр зуурын гэж үзэж байна. Гэхдээ Хятадтай хийх худалдаа, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд нь цаашдаа эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм” гэж Өмнөд Солонгосын төв банкны төлөөлөгч ярьжээ.
Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлж, олон улсын тавцанд ганцаардсан хоёр улс сүүлийн жилүүдэд улам бүр ойртон нягтрах болсон.
Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харилцан айлчилж, өнгөрсөн сард Пёнян хотноо батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээг байгуулсан юм.
Умардын эдийн засгийн сэргэлтэд бас цар тахлын үеийн хилийн хориг цуцлагдаж, Хятадтай хийх худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Тухайлбал 2023 онд Хятадтай хийсэн худалдааны хэмжээ өмнөх оноосоо 74.6 хувиар өсөж, $2.77 тэрбумд хүрснийг Өмнөд Солонгосын төв банк тооцоолжээ.
 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ