Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт машин өнхөрч хүүхэд дайруулсан байна гэх дуудлага энэ сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад тус сумын иргэн Б-ийн эзэмшлийн Аванте загварын авто машин дотор таван настай хүүхэд байх үедээ арааг нь салгаж, уг авто машин өнхөрснөөр есөн настай Б дайруулж гэмтсэн байна.
Тодруулбал бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй гэртээ байх үедээ машины арааг оролдон уг хэрэг гарчээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
https://www.arslan.mn/social/local/657927.shtml