Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг завь хөмөрч, бага насны хүүхэд амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, 4-5 насны хоёр хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, 4 настай, эмэгтэй хүүхэд усанд живэн амь насаа алдаж, 5 настай, эмэгтэй хүүхдийг Онцгой байдлын алба хаагчидтай хамтран уснаас татан гаргаж амь насыг нь аварсан байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг гол, ус, нууранд харгалзах хүнгүйгээр оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ