Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий аймгийн цагдаа нар дөрвөн хүүхдийн алтан амийг аварчээ



Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоосонтой холбоотойгоор аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болжээ. 
Тэгвэл өчигдөр /2020.07.14/ өглөөний 09 цаг 30 минутад нэгэн иргэнээс “Манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт иржээ. 
Эрдэнэт хүний алтан амь минут, секундээр хэмжигдэж байсан энэ үед Хэнтий аймгийн цагдаагийн газраас удирдлага, зохион байгуулалтаар ханган Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар нь 09 цаг 40 минутад Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад 4 хүүхэд нуурны эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.
Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 20 орчим км-ийн тойрог радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны 4 хүүхдийг уснаас эсэн мэнд аварч гаргасан байна.
Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялаж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ