Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн цагдаагийн газрын байр болон орон сууцны хороолол усанд автжээ


Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага 20:32 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ