"Сарлагийн баяр" бэсрэг наадам маргааш буюу долоодугаар сарын 23-нд болно. 15 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр Хясаа гэх газарт болно.
Энэхүү баяр нь монгол сарлагийн онцлог, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг түгээх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг сурталчлан түүгээр дамжуулан аялал жуулчлалыг таниулж, түгээн дэлгэрүүлэх онцлогтой.
"Сарлагийн баяр" бэсрэг наадмын үеэр:
-Сарлагийн парад
-Сарлаг бугуйлдах, булгиулах
-Сарлагийн уралдаан
-Хос сарлаг шалгаруулах
-Сайхан бух шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна.