http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна


Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.04/ 14:00 цагийн байдлаар 10 ойн гал түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-2 буюу нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, мөн аймгийн Хүдэр суманд-1, Ерөө суманд-2, Мандал суманд-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 361 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 117 хүн, 10 автомашин нийт 478 хүн, 1 нисдэг тэрэг 32 автомашин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Он гарсаар 14 аймгийн 72 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ