Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногуудад орсон борооны улмаас Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерийн аюултай түвшийг 105 см-ээр даван хүчтэй үерлэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс мэдээллээ.
Цагаан-Үүр сумын Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, голын сав дагуу үерийн бүсэд зусаж байгаа айлуудад сэрэмжлүүлэг хүргэн, өндөрлөг газарт малаа гаргаж анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Өнөө өглөөний 7:00 цагийн байдлаар Үүрийн голын усны түвшин улам нэмэгдсээр байна гэдгийг сумын Онцгой комиссоос мэдээллээ.