Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Шарилж зулгааж байсан иргэн гараа бамбай хоншоорт могойнд хатгуулжээ


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Б.Батхүрэл өнөөдөр өглөө гараа могойнд хатгуулсан байна. Олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс түүнээс мэдээлэл авлаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Б.Батхүрэл:
-Манайх Шилийн богд хайхны ойрхон нутагладаг. Энэ жил могой хаа сайгүй элбэг байна. Өнөөдөр өглөө бамбай хоншоорт могойнд хальт хазуулсан. Зэрлэг зулгааж байгаад өвс гэнэт хөдлөх үед нь гараа маш хурдан татахад дөнгөж арьс хальт хатгасан. Шарилжтай хамт гарын хуруу хатгасан. Гараа татаж авах үедээ шүдэнд нь хурууны арьсаа зүссэн. Гар луу гүн хатгаагүй.
Зааврын дагуу анхны арга хэмжээг авсан. Биеийн байдал сайн байна. Могойг галын хайчаар хавчаад хол аваачиж тавьсан. Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя гэв.
Монгойнд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:
-Хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавибал илүү сайн. 
-Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана. 
-Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ.
-Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ