Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгууль 2024: Сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолно



УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр буюу баасан гарагт явагдана.
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс /2024.06.10/ эхэлсэн сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн /2024.06.27/ 00:00 цагаас өмнө зогсооно.
16 хоног үргэлжилсэн сонгуулийн хугацаа өнөөдөр ийнхүү дуусах юм.
Сурталчилгааны хугацаа дууссанаас хойш дараах заалтууд үйлчилнэ.
Сонгуулийн тухай хуульд:
  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
  • 47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журамд:
  • 5.2.3.нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах,
  • 5.2.4.сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн /2028.06.28/ 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ