Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангайд гарсан хэрэг “Уулзалтад очсонгүй” гэдгээс бус хамаатны ахтайгаа мэндлэхээр очсоноос үүдэлтэй байжээ


Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан харамсалтай хэргийг АН-ынхан өчигдрөөс эхлэн зохион байгуулалттайгаар улстөржүүлж байгаа нь тодорхой боллоо. Учир нь АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нарын хүмүүс өчигдөр өглөө мэдээлэл хийхдээ “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга урд шөнө 22:00 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа” хэмээн хууль хүчний байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй байхад илтэд улстөржсөн мэдэгдэл хийсэн. Гэтэл энэ нь санаатай бөгөөд зохион байгуулалттай улстөржилт байжээ. 
 
Тухайлбал, амь хохирогч нь Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргаар ажиллаж байгаагүй нь тодорхой болсон.
 
Түүнчлэн ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ уг хэрэг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй бөгөөд сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтаас даруй 1 цаг 30 минутын дараа дээрх хэрэг гарсныг хэлсэн. Хэрэгт холбогдогч О нь МАН-ын гишүүн биш бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд ухуулагчаар ажиллах үнэмлэх авсан малчин байсан нь ч ил болоод байна.  
 
Түүгээр ч зогсохгүй АН-аас нэр дэвшиж буй хуульч Р.Булгамаа “Их хурлын даргын уулзалт болж байхад яагаад ирж уулзалтад ордоггүй юм" гэх шаардлага тавиад буцсан. Удалгүй буцаж ирээд олон гэрчийн хажууд амь хохирогчийн хоолой хэсэгт өшиглөсөн” гэж мэдээлээд санаатайгаар, захиалгаар хүний аминд хүрсэн мэтээр мэдээлсэн.
 
Гэтэл энэ нь мөн л улстөржсөн мэдээлэл байсан нь хэрэгт холбогдогч О-гийн эхнэрийн яриагаар батлагдаж байна. Тодруулбал, иргэн Б-гийн аминд хүрсэн О нь тухайн үед эхнэр Х-гийн хамт явж байсан бөгөөд энэ талаар “Манай нөхөр нам бус хүн, энэ удаад ухуулагчаар ажиллах хүсэлт гаргасан байсан. Хэн гэдэг нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллаж байгаагаа ч мэдээгүй байсан. Тухайн өдөр нөхөр маань Ардын намын уулзалтад очиж чадаагүй. Нөхөр бид хоёр өмнөх өдөр нь Улаанбаатар хот орж машин аваад ирсэн байсан. Сумын АН-ын байрны ойролцоо манай нэг найзынх байдаг. Хотоос машин авч ирсэн гээд найзындаа орж хоёр шил архи уусан нь үнэн. Ингээд гараад ирэхэд АН-ын байрны гадна дөрвөн хүн сууж байсны нэг нь манай нөхрийн хамаатны н.Самданцоодол гэдэг хүн байсан учраас “Самка ахтайгаа уулзчихаад ирье” гээд тийш явсан. Удаад байхаар нь яваад очтол талийгаачтай маргалдаж байсан. Талийгаач манай нөхрийг “Ардын намын шавхруу долоосон гөлөг” гэж хэлснээс маргаан үүссэн. Тэр хоёр ноцолдож байгаад газар унасан. Ингээд талийгаач манай хүнийг доороо оруулаад боож байхад нь дэлгүүрээс хүн гарч ирээд салгасан” гэдгийг хэллээ. Үүнээс үзвэл АН-ынхан хүний амь хохирсон асуудлыг санаатайгаар мушгин гуйвуулаад зогсохгүй улстөржүүлж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна.
 
О.Батаа
https://sonin.mn/newsDetail/3853

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ