Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халагдсан ажилтан: Элон Маск бол дарангуйлагч


"SpaceX" компаниас халагдсан нэгэн ажилтан захирал Элон Маскийг шүүхэд өгчээ. Тус ажилтны үзэж буйгаар, Элон Маск байгууллагын соёлыг умартаж, бэлгийн чиг хандлагыг үргэлж доромжлон, "Харанхуй эрин" гэх соёлыг төлөвшүүлсэн тул шүүхэд хандсан байна.
Лос Анжелес дахь Калифорнийн шүүхэд гаргасан иргэний гомдолд дурдсанаар, Элон Маск ажилчдынхаа хүсэлтийг үл тоодог байсан тул шаардлага тавьсан хүн бүрийг халсан байна.
Халагдсан ажилтан шүүхийн мэдүүлэг өгөхдөө "Элон Маскийг сансрын аяллын болон  шинэ ертөнцийн зоригт удирдагч хэмээн хүн бүр магтаж байна. Гэхдээ тэр харанхуй эрин үе шиг өөрийн компанийг удирдаж, эмэгтэйчүүдийг хөхний даруулганы хэмжээгээр нь үнэлдэг. Эмэгтэй хүмүүсийг дур хүслийн объект гэж үзэж, ажлын байрыг садар самуун онигоогоор бөмбөгддөг. Амьтны хүрээлэн шиг байгаа ажлын байраа сайжруулах хүсэлт гаргахад хариуцлага тооцдог. Түүний үгийг дагаж, түүнийхээр байхгүй л бол халагддаг. Өөр газар олж ажилла гэж хэлдэг" гэжээ.
Шүүхийн нэхэмжлэлд Маск болон "SpaceX"-ийг бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт, өшөө авалт, хууль бусаар ажлаас халсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Халагдсан ажилчдыг өмгөөлөгч Лори Буржесс төлөөлж байна. Тэрбээр "Маск өөрийгөө хуулиас гадуур, хуулиас дээр хүн гэж боддог. Бид Маскийг шүүх хурал дээр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Ажлаас халагдсан ажилчид өмнө нь АНУ-ын Үндэсний хөдөлмөрийн харилцааны зөвлөлд гомдол гаргасан боловч Маск таслан зогсоосон байна. Тэдний нэг Пэйж Холланд-Тилен хэлэхдээ "Энэ нэхэмжлэлийг гаргасан нь бидний шударга ёсыг эрэлхийлэх, манлайлалд хариуцлага тооцох, ‘SpaceX’-ийн хамтран ажиллагсдад ажлын байрны бодлогод хариуцлагатай өөрчлөлт хийх чухал үе шатыг олгох зорилготой юм" гэж мэдэгджээ. "SpaceX" өмнө нь 2022 онд мөн адил үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан ба тухайн үед шаардлага тавьсан найман ажилтнаа халсан байна.
Эх сурвалж: Hindustan Times
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ