Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ШИНЖЭЭЧ: Дундговь аймагт 10 жилийн турш хууль бус олборлолт хийж, газрыг бүр мөсөн сүйтгэжээ


“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр бичил уурхайн асуудлаар шинжээч дүгнэлтээ танилцуулж байна.
Шинжээч "Анх Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох түр журмыг баталсан. 1990 оноос хойш Налайхын үйлдвэр зогсож уурхайчид ажилгүй болсон. Тухайн үед нийгмийн шилжилтийн хүнд үед "нинжа" гэх хүмүүс гарч ирсэн. 2007 онд эдгээр хүмүүс 100 мянга болсон гэх тоон үзүүлэлттэй байсан. Ингээд тухайн үед салбарын яамнаас хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг баталсан байна. Дараах зургаас он цаг дарааллаар гаргасан журмыг харууллаа.
2022 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталж зөвхөн ашигласан уурхайн талбайд нөхөн сэргээх зорилгоор бичил уурхайг эрхэлж болно гэсэн агуулгаар журмыг баталжээ.
Гэтэл нэг жишээ дурдвал, Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Ар цагаан, Ацат хүрэн талбайд 2009-2019 онд бичил уурхайгаар жонш олборложээ. Энэ хугацаанд тус талбайд уул техникийн нөхцөл хүндэрсэн, эгц босоо ханатай, хөмсөг гаргаж ухсан нь бичил уурхайн аюулгүй ажиллагааг зөрчжээ. Энэ нь тус газрыг бүрэн эвдэж сүйтгэсэн нотлогдож байна. Шинжээч нарыг очиход тус талбайд дахин үйл ажиллагаа эрхлэхээр тоног төхөөрөмжийг байршуулсан байв. 
Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчлан журамд зааснаас том оврын техник хэрэгсэл ашиглах нөхөн сэргээгдээгүй эвдрэлд орсон талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байтал, санаатайгаар хууль бус олборлогч нарыг оруулж эвдрэлд оруулах зэрэг журмын хэрэгжилтэд нийтлэг алдаа завхрал нэмэгдэх хандлагатай байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ