Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Либертари" нам АН-ын “угжны хурга” биш гэдгээ мэдэгдэж, нэрээ татлаа


Либертари намын дарга Д.Амартүвшин Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийж, АН-тай хамтран УИХ-ын сонгуульд оролцох гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Учир нь Либертари намын дарга Д.Амартүвшингийн хувьд АН-тай хамтран сонгуульд оролцохдоо УИХ-ын 10 дугаар тойрог буюу Чингэлтэй Сүхбаатар дүүрэгт нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр тохиролцжээ.
Гэтэл энэ даваа гаригт болсон АН-ын нэр дэвшүүлэлтийн хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр тохиролцоогоо зөрчиж, тус намынхныг жагсаалтад оруулжээ. Тиймээс Д.Амартүвшин жагсаалтад оруулсныг эсэргүүцэн, “Либертари нам угжны хурга биш тул нэр дэвшүүлэлтээс нэрээ татаж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Монголд үзэл санааны улс төр Монголд байхгүй. Харин мөнгөөр бие биенийгээ худалдаж авдаг улс төр байна. Тиймээс цаашид үзэл санааны лидер шеф хийдэг улс төрийн төлөө байхыг АН-ын залууст уриалж байна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ