Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв


Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад гурван төрлийн өвчнийг шинжлэн судалж, эмчилж байна. Түгээмэл тархалттай байгаа нь ойн улаан хачиг бөгөөд энэ нь хүн болоод амьтны толгой, нимгэн арьс болох чихний ар хэсэг, суга, цавь, хүйс, тахим орчимд хазаж цус сорсноор халдвар дамжуулдаг аж. Ой мод, өвс ургамал ихтэй газраар явах, ноос, ноолуур самнах үед ихэвчлэн энэ төрлийн халдвараар өвчлөх эрсдэлтэй.
Улаан хачигт халдварын голомт нь манай орны найман аймагт бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн ойн сан бүхий хойд хэсгээр өргөн тархалттай байна.
Хачигт халдварын голомтод газраар явахдаа цайвар өнгийн битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачигт халдварын эсрэг вакцин хийлгэх, ноос ноолуур гэртээ хадгалахгүй байх шаардлагатайг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ