Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Катарын “Qatar Airways” компани танилцуулна


Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн “Qatar Airways” компани олон улсын аялал жуулчлалын “Arabian Travel Market” үзэсгэлэнд танилцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.   Хиймэл оюун ухаант "Sama 2.0" гэдэг уг хүн дүрст робот нь зорчигчдын асуултуудад хариулж, аялагчдад аяллаа төлөвлөхөд нь туслахаас гадна агаарын тээврийн үйл ажиллагааны талаарх асуултуудад хариулж чаддаг ажээ. Робот үйлчлэгчийг “Qatar Airways” компани дижитал хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч "UneeQ" компанитай хамтран бүтээсэн байна. Ойрх Дорнодын дотоод, гадаад аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Arabian Travel Market” тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Дубайн олон улсын худалдааны төвд болно. Жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын компаниуд, засгийн газруудын төлөөлөгчид, сэтгүүлчид, блогчид аялал жуулчлалын салбарын зах зээлийн хэтийн төлөв, сүүлийн үеийн чиг хандлагын талаар хэлэлцдэг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ