Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийн 30 орны 100 гаруй тамирчин оролцох "Хийморь" морьт харвааны ДАШТ Монголд болно


Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран 2023 оны есдүгээр сарын 9-10-ний өдрүүдэд Монгол Улсад "Хийморь" морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. 
Тэмцээнд дэлхийн 30 орны 100 гаруй тамирчин оролцож хурд хүч, цэц мэргэнээ сорих юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Монголын Морьт харваачдын холбоотой хамтран аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Харин энэ удаад тус тэмцээний чансааг ахиулан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгож зохион байгуулах гэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ