Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгоно



Манай  улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын өнгөрсөн оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр хайгуулын болон ашиглалтын 3029 тусгай зөвшөөрөл байгаа бол 50 гаруй төрлийн 3000 гаруй орд судлагджээ. Үүнийг дагаад эмх замбараагүй хариуцлагагүй уул уурхайн олборлолт газар авч эхэлсэн тул Засгийн газраас бодлогын түвшинд онцгойлон анхаарч эхэлсэн. Тухайлбал, уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.  

МАН “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөртөө “Ногоон хөгжлийн бодлого” гэсэн тусгайлан бүлэг оруулж, хариуцлагатай уул уурхайн төлөө хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлэх, тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх цогц зорилтыг дэвшүүлжээ.

Хариуцлагатай уул уурхай зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.

  • Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
  • Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бох ирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
  • Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
  • Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.
  • Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ.
  • Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө.
  • Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна.
  • Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

МАН-ын сонгуулийн штаб

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ