Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Алтны форум” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа



Монгол Улсын алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Голомт банк алтны салбарт онцгой анхааран ажиллаж, 2023 онд Монголбанканд нийт 4.3 тонн алтыг нийлүүлэн алтны зах зээлийн 24%-ийг дангаараа бүрдүүлэн ажиллалаа. Бид алт, уул уурхай салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулан улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцсоор ирсэн.

Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд зориулсан “Алтны Форум” арга хэмжээг 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, нийт 880 гаруй алтны салбарын төлөөллийг уг арга хэмжээнд хамруулжээ. Уламжлалын дагуу “Алтны Форум” арга хэмжээг энэ жил ч мөн амжилттай зохион байгуулж, 360 гаруй Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудыг урин алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, ирээдүйн төлөвийн талаар хэлэлцлээ.

“Алтны форум-2024” арга хэмжээний онцлох үйл явдлууд:

Мэргэжилтнүүд 2023 оны алтны зах зээлийг дүгнэв.

Форумын үеэр дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхай салбар дахь арилжааны банкнуудын оролцоо, алт, газрын тосны газрын чиг хандлага гэх мэт алтны салбарт оролцогчдын үйл ажиллагаанд хэрэг болох судалгаа, мэдээллийг багтаасан илтгэлүүдийг хүргэлээ. Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд, эдийн засагчид, удирдлагуудаас гадна “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар уригдан оролцогчдод хүргэсэн юм.

Мөн "Үндсэн ордын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжууд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Пүрэв, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, “Мандал Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн бодлогын Газрын дарга М.Мэндбаяр нар панелистаар оролцлоо. Тус хэлэлцүүлэг нь ирсэн зочдод сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцлага хийж, сонирхсон асуултаа панелистуудаас нээлттэй асуух боломжийг олгосон үр дүнтэй цаг болж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байлаа.

Нийлүүлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулав.  

Уул уурхай, алтны салбарт ажилладаг бизнесүүдийн хувьд сайн хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж хамгийн чухал байдаг. Иймд форумын үеэр хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдаалагч 10 байгууллагын нээлттэй бүүтүүд ажиллан бүтээгдэхүүний танилцуулгаа хийлээ. Нээлттэй бүүтийн хэсэг нь оролцогчдын хувьд форумд оролцонгоо үйл ажиллагаандаа хэрэгтэй тоног төхөөрөмж болон технологийн шинэ шийдлүүдтэй танилцан, газар дээрээс нь худалдан авалт хийх боломжийг олгохоос гадна цаашид тогтмол хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгснөөрөө онцлогтой.

Сайн сайхан ирээдүйг бүтээх хандивын аянд нэгдлээ.

Голомт банкнаас жил бүрийн “Алтны Форум” арга хэмжээний үеэр дуудлага худалдаа зохин байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг хүүхэд, багачуудад зориулсан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлалтай. Харин энэ жил Голомт банкнаас шинээр гаргасан 999 сорьцтой, 1 унц жинтэй цэвэр алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг зүрхний төрлөхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо, үнэ төлбөргүй эмчилж, амь насыг аврах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл, Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, ялангуяа гэр хорооллын бүсэд тоглох орчныг бий болгох, хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх зорилготой OneSky ТББ-ын “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” төсөлд хандивлахаар боллоо.

“Алтны Форум-2024” арга хэмжээ нь мэргэжилтнүүд, судлаачдын хүргэсэн сонирхолтой мэдээллээр дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдад уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, шинэ боломжийг олж харахад нь дэмжлэг болох хөрөнгө оруулалт болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбарууд тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин ажиллах болно.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ