Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн “Хөнөг” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жинст сумын Засаг дарга Р.Батжаргал болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.