Өнөөдрийн байдлаар мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-55 см нимгэн байна. Түүнчлэн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа аж.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх зайлшгүй явах тохиолдолд баталгаат гарц гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.