Завхан аймагт зуд нүүрлэснээс хаваржилт хүндэрч, буцалтгүй тусламжаар малчдад хивэг тэжээл олгож буй. Гэвч хуваарилалт нь “шог” байгаагаас завханчуудыг бухимдуулах болжээ.
Учир юу вэ гэвэл, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 525 уут хивэг, 667 боодол өвс хуваарилагдсан бол Их-Уул суманд 2725 уут хивэг, 2711 боодол өвс хуваарилсан нь маргааны гол сэдэв болсон байна.
Түүнээс болж, Завхан аймгийн иргэд “Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяраа Их-Уул суманд илүү их зуд болоод байна уу. Бусад сумдад ч бас бага өвс тэжээл өгсөн байна. Хуваарилалтаараа бол Их-Уул суманд ч 475 уут хивэг очих ёстой байсан. Та Завхан аймгийн Засаг дарга болохоос Их-Уул сумын Засаг дарга биш шүү. Энэ асуудалд тайлбар өгөх ёстой” гэж шаардаж байгаа юм.
Хэд хоногийн өмнө Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Эх орончдын баярыг малчиддаа тусалж дэмжинэ” гэж мэдэгдэж байсан ч Засгийн газрын шийдвэрээр олгогдож байгаа өвс тэжээлийг Их-Уул суманд хэд дахин их хуваарилж илүү үзсэнд бусад сумдынх нь гомдолтой байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2706096/