Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жаргалант суманд хээр тал газраараа цасны зузаан 34-63 см, гуу жалганд 120 см байна


Архангай аймгийн Жаргалант сум цагаан зудын байдалтай нийт нутаг бүхэлдээ цасан бүрхүүлтэй байна. Жаргалант суманд хээр тал газраараа цасны зузаан 34-63 см, гуу жалганд 120 см зузаантай байна. Жаргалант суманд өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш орсон цасны улмаас мал бэлчээрээр хооллох боломжгүй болж малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлээр мал сүргээ тэжээж байна.
Жаргалант суманд 1 боодол өвс 25000 төгрөг, 1 боодол ногоон тэжээл 30000 төгрөг, 1 шуудай хивэг 30000-32000 мянган төгрөгний үнэтэй байна. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой мал ихээр хорогдож 10.3 мянгад хүрээд байна.
Мөн цас шуурганы улмаас мал ихээр уруудаж, ууланд эзэнгүй явж буй тамир тэнхээ муудсан сарлагийн сүүл таслаж авах тохиолдол ихээр гарч байна гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ