Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жо Байден иргэдийн аюулгүй байдлыг хангахыг хүсчээ

Израилийн эх сурвалж болон Цагаан ордны мэдээлснээр, өчигдөр /2024.02.11/ Америкийн ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод хуурай замын ажиллагаа явуулахаас өмнө нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг хүсчээ.

Израилийн засгийн газрын албан тушаалтан мөн өдөр хэвлэлд өгсөн мэдээллээр, Нетаньяху, Байден хоёрын яриа найрсаг уур амьсгалтай болсон. Хоёр тал голчлон барьцаалагдсан израильчуудыг суллах, мөн Рафахад явуулах Израилийн ажиллагааны талаар ярилцсан байна.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, Жо Байден Беньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Рафахад байгаа 1 сая орчим хүний аюулгүй байдлыг хангах "баталгаатай төлөвлөгөө" байхгүй бол цэргийн ажиллагаа явуулахаа азнах хэрэгтэйг сануулжээ. Жо Байден мөн Палестины энгийн иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийн тулд шуурхай, тодорхой арга хэмжээ авахыг уриалав.
Эх сурвалж: cri.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ