Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ковидоор өвчилсөн Жо Байдены бие сайжирчээ


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 21-нд ковидоор өвчилсөн нь батлагдсан билээ.
Цагаан ордноос мэдээлснээр, Жо Байдены бие баасан гарагаас эхлэн сайжирсан бөгөөд хоол ундаа сайн идэж, сайн унтаж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч үнэр, амтаа алдаагүй бөгөөд вирусний эсрэг эм бэлдмэл ууж байгаа аж.
Жо Байден ковидын вакцины давтан тунд хамрагдсан байсан учир хүндрэл үүсэхгүй гэж эмч нар үзэж байгаа гэнэ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Ерөнхийлөгч Жо Байдены бие сайн байгаа учир ажлаа үргэлжлүүлж байгаа” гэж мэдэгджээ. Байден төлөвлөсөн арга хэмжээнүүддээ зайнаас оролцох аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ