Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүний эрхийн төлөөх Хятадын амжилтыг үнэлэв

Нэгдүгээр сарын 23-нд Швейцарын Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын 4 дэх хэлэлцүүлэгт Хятад улс оролцов. НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа Хятадын суурин төлөөлөгч, сайд Чэнь Шюй Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн багийг тэргүүлэн хуралд оролцож байна.
        Дүгнэлт хэлэлцүүлэгт Чэнь Шюй сайд, Хятадын хүний эрхийн хөгжлийн замнал, ололт амжилтыг танилцуулж, хүний эрхийг хүндэтгэх, баталгаажуулахад Хятад улс өндөр ач холбогдол өгч, чухал ажил болгож, эрин цагийн урсгалд нийцсэн, өөрийн орны онцлогт зохицсон хүний эрхийн замаар явж, хүний эрхийн төлөөх үйлсийг түүхэн шинжтэй амжилтад хүргэсэн гэж онцоллоо. Хятад улс хүн төвтэй бодлого баримталж, иргэдээ сайн сайхан амьдралд хүргэж, хятад хүн улс орныхоо, нийгмийнхээ, өөрийнхөө хувь заяаны эзэн нь байх ёстойг баталгаажуулж, хүний эрхийг эрх тэгш эдлэхийг гол баримтлал болгож, хүн болгон амьдралын сайн сайхныг бүтээх боломж бүрдүүлсэн юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд Хятад улс энх тайвнаар хөгжих, хүн төрөлхтөний хамтын үнэ цэнийг хөгжүүлэх, аюулгүй байдлаар хүний эрхийг хамгаалах, хөгжлөөр хүний эрхийг дэмжих, хамтран ажиллаж хүний эрхийг ахиулах үзэл баримтлалаар хүний эрхийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж байна гэж тэмдэглэв.

        Хятад улсын хүний эрхийн төлөөх үйлсийг хуралд оролцсон 120 гаруй улс эерэгээр үнэлж, хүний эрхийг хамгаалахад гаргасан Хятадын хичээл зүтгэлийг дэмжив. Хятад улс бүх үйл явцын ардын ардчилал хэрэгжүүлж, хүний эрхийн төлөөх үндэсний хөтөлбөр боловсруулж, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нийгмийн халамжийг баталгаажуулж, тэдэнд зориулсан үйлчилгээний системийг боловсронгуй болгосныг дэлхийн олон улс сайшаажээ. Тэд Хятадын хүний эрхийн төлөөх үйлс нь тус улсын байдал, ард иргэдийн хүсэл эрмэлзэлтэй зохицож, ялангуяа хөгжиж буй орнууд хүний эрхийн төлөөх замаар явахад тэдэнд шинэ сонголт болж байна. Хүний эрхийн олон улсын харилцаа солилцоо, туршлага хуваалцах ажлыг цаашид зохион байгуулж, тал бүрийн нийтлэг ойлголт хуримтлуулах, дэлхийн хүний эрхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой, багтаамжтай байлгахад хамтран ажиллахыг Хятадын талд хүсжээ.
Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ