Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Суурин газрын хүн амын хэрэгцээнд хангалттай хэмжээний шинэ сүү нийлүүлэх тогтолцоо бүрдээгүй

Тус аймгийн нийт хүн амын 40 орчим хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ тетрапак савалгаатай сүүгээр хангадаг.
Учир нь тус аймагт сүү цагаан идээний үнэ жилийн дөрвөн улиралд бусад аймаг төдийгүй, Улаанбаатар хотоос даруй 1000-2000 төгрөгийн илүү үнэтэй байдаг аж.

Эрчимжсэн мал аж ахуй буюу сүүний ферм гэхэд аймгийн хэмжээнд 10 хүрэхгүй, харин бэлчээрийн мал аж ахуйгаас гарч буй сүүний борлуулалт сайн ч үнэ нь өндөр аж. Өнөөдрийн байдлаар аймагт үйлдвэрийн сүү 5500-6000 төгрөг, харин бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэгдсэн сүү нэг литр нь 6500-7000 төгрөг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний хувьд жишсэн нэг хүнд улсын дундажаар хэрэглэвэл зохих хэмжээнд байгаа боловч, суурин газрын хүн амын хэрэгцээнд хангалттай хэмжээний шинэ сүү нийлүүлэх тогтолцоо бүрдээгүй. Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн хөгжил сул байгаагаас төв суурингийн нэг хүн хөдөөгийнхөөс бараг 4 дахин бага сүү хэрэглэж, хангамжийн түвшин 60 орчим хувь байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх. Хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн авч чадахгүй байгаа хэрэгцээг бүрэн шийдвэрлэхээр сүүний үйлдвэрүүдийг энэ жил бодлогоор дэмжин ажиллана.
Тус аймагт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт мах, загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үр тарианы гурил, цардуул, малын тэжээл үйлдвэрлэл, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон ундаа үйлдвэрлэл багтдаг. 

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 15.2 хувийг нь гурилан бүтээгдэхүүн эзэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 19 үйлдвэр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 55 хувьд хүргэх зорилго тавьж, эрүүл ахуйн шаардлага стандартыг мөрдүүлэн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.

Гурил, гурилан бүтээгдэхүүн нь хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хоногт эзлэх хэмжээг тодорхойлсон судалгааны дүнгээр хоногийн хэрэглээний 63 хувийг үр тариа, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг аж.

Тэгвэл тус аймагт дотоодын үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 3000-3500 төгрөг байгаа бол Улаанбаатар хотоос ирж буй үйлдвэрийн талх, нарийн боовийг дунджаар 6000-7500 төгрөгөөр худалдаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ