Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар 2019 оноос хойш ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллаж байгаа билээ.
Тэрбээр энэ оны нэгдүгээр сард томоохон долоон сонгодог дуурьт дуулахаар болсон бөгөөд үүний дөрөвт нь дараалж тоглох аж.
- Нэгдүгээр сарын 2, Г.Пуччини “Ил Табарро” /дебют/
- Нэгдүгээр сарын 9, Г.Верди “Ил Троваторе”
- Нэгдүгээр сарын 13, Г.Верди “Травиата”
- Нэгдүгээр сарын 24 П.Маскань “Каваллериа Рустикана”
- Нэгдүгээр сарын 25 Чайковский “Хүрзний хатан хаан”
- Нэгдүгээр сары 26 Санкт-Петербург хотын Мариинскийн театрт Г.Верди “Дон Карло”
- Нэгдүгээр сарын 27 Москвагийн Зарядые концертын их танхимд Г.Пуччини “Тоска”