"Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярын үеэр зохион байгуулсанзарим онцлог үйл ажиллагааг танилцуулж байна. Тодруулбал, Ховд аймгийн 17 сум болон Увс, Баян-Өлгий, Говь-Алтай гэх мэт баруун бүсийн таван аймгийн соёл урлагийн салбарынхан, өвлөн уламжлагчид энэхүү мөсний баярын үеэр язгуур урлагийн тоглолт сонирхууллаа.
Энэ жил мөсний баярыг үзэж сонирхох, зарим үйл ажиллагаанд оролцохоор Норвеги, ХБНГУ, АНУ-ын жуулчид болон Улаанбаатар хот, баруун бүсийн таван аймгийн иргэдийн төлөөлөл давхардсан тоогоор40 мянга гаруй хүн зорин иржээ.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар энэ удаагийн мөсний баярын үеэр 6000 гаруй авто машины жолоочид хогийн уут олгож, зорчигчдод байгальд ээлтэй амарч, аялахыг уриалсан байна. Мөн Хар-Уснуурын эргэн тойронд их хэмжээний хог хаягдал үүсээгүй, эко бие засах газар байгуулан ашигласан зэрэг олон талаараа байгальд ээлтэй байдлыг бүрдүүлэхээр зорьжээ.
Үүнээс гадна“Шагшуурга" галерейг бий болгонорон нутгийн найман уран бүтээлчийн 200 гаруй гэрэл зургийгдэлгэж, олон нийтийн хүртээл болголоо.