Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: "Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн, баяр наадмыг зохион байгуулна



"Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн, баяр наадмыг Баянхонгор аймагт энэ сарын 22, 23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, гадаад дотоодын жуулчдыг татах, олон түмнийг цэнгээн баясгах зорилготой тус үйл ажиллагааг анх удаа аймгийн төвд хийх гэж байна.

Үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, УИХ-ын гишүүд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон эрдэмтдийн төлөөлөл, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тэмээчдийн холбоод, сумдын ЗДТГ, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд, тэмээчид, малчид, зочид төлөөлөгч, иргэд оролцоно. 

Мөн үеэр: 
- "Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн 
- Тэмээн парад 
- Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 
- Хурдан атны уралдаан
- Торомны уралдаан
- Тайлаг тэмээний уралдаан 
- Ойрын зайн буухиа уралдаан 
- Шилмэл буур, ингэ шалгаруулах
- Сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах
- Буйл зорох, бурантаг томох 
- Урлаг соёлын үйл ажиллагаа
- Тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулна. 

Ерөнхий зохион байгуулагчаар Баяхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Тэмээн соёл уяачдын холбоо, Баянхонгор аймгийн Ламын гэгээний улаан тэмээчдийн холбоо ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ