Архангай аймгийнЦэнхэр сум дахьСум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ,“Нөхөрлөлүүдийн холбоо”ТББ, Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран2019 оноос хойш Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ойн санд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжирсэн.
2017 оны ой зохион байгуулалтын ажлын дүнгээс үзэхэд аймгийн хэмжээд 94.0 мян.га талбайд ойн түймэрт шатсан, хортон шавжид идэгдэж, ургах чадваргүй болсон 4.1 сая шоометр модны нөөцтэй гэсэн судалгаа бий.
Ойд цэвэрлэгээ хийснээр түймрийн аюулыг бууруулах, хөнөөлт шавж хэт олшрохоос урьдчилан сэргийлэх, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, зориудаар ойжуулалт хийх талбайг бий болгох ач холбогдолтой.
Ойн анги, Булган сумынбайгль орчны улсын хяналтынбайцаагч, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран цэвэрлэгээ хийхээрБулган сумынБаянбулаг багийн Олон нүүрхэмээхгазрын ойн санг сонгон тусгаарлаж, тэмдэгжүүлэлтийг хийгээд байна.
Өнөөдрийн байдлаар 7 нөхөрлөлийн 30 гаруй гишүүд 10 автомашин, техник ашиглан ойн цэвэрлэгээний ажилд оролцож байна.
Ойн нөхөрлөлүүдийн бэлтгэсэн цэвэрлэгээний модыг01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд аймгийн төвийн иргэдэд галын түлээхэлбэрээрхөнгөлөлтэй үнээр нийлүүлэх юм.
Ойгоос мод бэлтгэх технологийн горимыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Ойн ангийн инженер, байгаль хамгаалагчид ойн цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллаж байна.