Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голын мөсөн дээр явган зорчих үед мөс цөмөрчээ


Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ.
Тус сумын онцгой байдлынхан ослын дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гаргажээ. Түүнд анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ