Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онон голд Ланд круизер-80 машинтай живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ


Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 0.5 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Онон голын усанд суудлын автомашин живжээ.
Тодруулбал, энэ тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:00 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн О /43 настай, эрэгтэй/-ыг мөн өдрийн 19:30 цагт уснаас эсэн мэнд гаргажээ. Автомашиныг нь үлдээн тул 07.17-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Ланд крузер-80” загварын автомашиныг уснаас 16:00 цагт татан гаргав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ