Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын баг энэ сарын 8-наас иргэдтэй уулзана. Уг уулзалтаар энэ оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахаас гадна иргэдийн санал, хүсэлтийг сонсоно гэж аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр мэдээллээ.
Тус хурлаар баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилгүй тайван өнгөрснийг Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж мэдээлж, шинэ оны эхний өдөр дөрвөн хүү, гурван охин төрсөн гэж БОЭТ-ийн дарга Ц.Наран-Эрдэнэ хэллээ. Орхон аймагт 2023 онд 2500 гаруй хүүхэд төржээ.