Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: Сөүл хотын Сон-Э эмнэлэгт сувилагчид туршлага судалж суралцахаар боллоо



Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Сөүл хот дахьСон-Э эмнэлгийн хооронд оношилгоо, эмчилгээний хувьд хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлж, иргэдийн эрүүл мэнд эмчилгээний чанарыг дээшлүүлэн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гэрээний дагуу гурван сувилагчаа сургах болсон байна. 
Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг Сон-Э эмнэлэгт урт болон богино хугацаатай сургалтад хамруулах ажлын хүрээнд Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн сувилагч Н.Олдошгүй, Хүүхдийн тасгийн сувилагч Ц.Уранчимэг, Дотор, арьсны тасгийн ахлах сувилагч Э.Номинтуул нар энэ сарын 19-нд явахаар болж, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон бусад удирдлагатай уулзжээ.
2022 онд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тухайн үеийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэгийн хамт БНСУ-ын Сөүл хот дахь Сон- Э эмнэлэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, хариуцлагатай байж гэрээний үүргээ биелүүлэн, дараагийн очих хүмүүстээ гүүр болохыг ерөөн амжилт хүсье" гэлээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ