Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг 100 хувь хийлээ



Төв аймагт улсын төсвийн 240,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Бүрэн, Өндөрширээт, Сүмбэр суманд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгснөөр 27 сумын Эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлийг 100 хувьд хүргэлээ. 
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Зуунмод суманд ажиллаж аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгасны дагуу орон нутгийн төсвийн 180,0 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт унтуулгын аппарат шийдвэрлэж, тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг нэмэгдүүлэв.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад “Эмнэлгийн ажилчдын баяр”-ын мэнд хүргэж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Хүүхдийн тасгийн өндөр настан Х.Сэржмядаг Лүн сумын ЭМТ-ийн дарга Б.Саруул, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр Статистикч эмч Б.Мөнхтуяа АНЭ-ийн слесерь Д.Батгэрэл, Засаг даргын хүндэт тэмдгээр Өндөрширээт сумын ЭМТ-ийн үйлчлэгч Н.Бямбажав, Засаг даргын хүндэт жуух бичгээр Халдвартын тасгийн сувилагч А.Одтуяа, Мэдрэлийн тасгийн туслах сувилагч А.Саруул, Хөдөлмөр зүтгэл хүндэт тэмдгээр Дотрын тасгийн үйлчлэгч Ж.Билэгт нарыг тус тус шагналаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ