Электрон тамхийг залуучууд ихээр хэрэглэж байгаатай холбоотойгоор “Электрон тамхины хэрэглээ, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын салбарын төлөөлөл, оюутан сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид зэрэг 100 гаруй хүн оролцож, утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаандтавьж буй хяналт, электронтамхины хэрэглээ,хор уршгийн талаар нөхцөл байдлын мэдээллийг сонсон санал хүсэлтээ илэрхийллээ.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар 528 сурагч утаат болон электрон тамхийг тогтмол хэрэглэдэг болохыг тогтоосон байна. Тиймээс “Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж, салбар дундын уялдааг ханган ажиллахаар боллоо. Аймгийн Засаг даргын 2022 оны А/136, 2023 оны А/327тоот захирамжаар утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарч, захирамжийг хэрэгжүүлэх Ажлын баг томилон ажиллаж байна.