Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: Утаат болон электрон тамхи худалдахад хязгаарлалт тавилаа


Булган/МОНЦАМЭ/Булган аймагт энэ сараас эхлэн утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахад зарим хязгаалалт тогтоолоо.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн хэмжээнд зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглолоо. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор тамхи, дагалдах хэрэгсэл худалдан борлуулахыг хориглоод байна.
Аймгийн цагдаагийн газраас "Электрон тамхи" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 26 аж ахуйн нэгж, байгууллагадутаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахтай холбоотой шийдвэрийг танилцуулж, санамж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ