Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Улаанхус сумын 1, 2, 3 дугаар багт өвөлжилт хүнд байна



Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зарим багийн нутгаар өвөлжилт хүндэрсэн гэсэн мэдээллийн дагуу тус сумын Засаг дарга К.Багдаулеттэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Улаанхус сумын зарим багт өвөлжилт хүндэрсэн мэдээлэл байна. Аль аль багт байдал хүнд байгаа вэ?
-Өвөлжилт тус сумын 1, 2, 3 дугаар багийн нутгаар, ялангуяа Ойгор, Монгол гол, Хатуу, Хар ямаат, Шар ямаат чиглэлд маш хүнд байна. Учир нь тухайн нутгаар өнгөрсөн есдүгээр сард цас их хэмжээгээр орсон. Түүнээс хойших хугацаанд цас дутуу хайлж, одоо мөс болж хөлдсөн байгаа. Цасны зузаан 30-40 см байна. Мал бэлчих газаргүй болсон. Сумын нэгдүгээр багийн төв рүү орох даваа хаагдсан. Өнгөрсөн зун өвс ногооны гарц муу байсан, намар цас их орсон тул нэгдүгээр багийн малчид малынхаа 70 орчим хувийг худалдан борлуулсан. Одоо тэдний гарт тарга тэвээрэг аваагүй, худалдан борлуулж мөнгө болгох боломжгүй мал л үлдсэн. Малчид үлдсэн малаа Ногооннуур, Бугат, Алтанцөгц, Цэнгэл сумын нутгаар оторлуулж байна.
-Малчдын өвс тэжээлийн хангамж хэр байгаа бол?
-Дээрх багуудын малчид малаа өнгөрсөн сарын эхээр тэжээлд оруулсан тул бэлдсэн өвс тэжээл нь дууссан гэсэн мэдээллийг ирүүлж байна. Дараагийн нэг асуудал бол зам даваа хаагдсаны улмаас малчид сум, аймгийн төвөөс авсан өвс тэжээлээ хотондоо хүргэж чадахгүй байгаа. Бид үүсээд буй нөхцөл байдлыг сая аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан. Мөн улсын Онцгой комисст бас мэдээлэл өгч байна.
-Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлсэн үү?
-Одоогоор сумын нөөцөд 1000 орчим шуудай тэжээл байгаа.     



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ