Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхэдтэй өрхийн орлогоос нь шалтгаалан харьцаж, ангилдаг нийгмийн тэгш бус байдал Монголын боловсролын салбарт байна гэж PISA дүгнэв


"PISA -2022 олон улсын судалгаа"-ны үр дүнг өнөөдөр зарлалаа. 
Энэ үеэр сургуулийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг индексийн дүнг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
PISA үнэлгээнд хамрагдсан Монголын 196 сургуулиас 86 хувь олон улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр доогуур байна.Тодруулбал 196 сургуулиас 86 хувийнх нь эцэг, эхчүүдийн орлогын түвшин, ажил эрхлэлтийн түвшин доор байгаа учир хүүхдүүдийн сурлагын амжилтад шууд нөлөөлжээ. Тус 86 хувийн ихэнх нь аймаг, сумд байгаа сургууль юм.  
Тэрбээр "Боловсролд нэг жил илүү хамрагдахад хөдөлмөр эрхлэх боломж 0.9 хувиар илүү нэмэгддэг. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхийн хэрээр өрхийн орлого сайжирдаг.
Гэр бүлийн орлогоос нь шалтгаалж хүүхдүүдтэй харьцдаг, ангилдаг нийгмийн тэгш бус байдал Монгол Улсын боловсролын салбарт байна гэх PISA үнэлгээ гарч ирлээ.
Өрхийн орлого сайтай гэр бүлийн хүүхдийн сурлагын амжилт байнга дээшилж байдаг. Учир нь өрхийн орлого сайтай гэр бүлийн хүүхдүүд хувийн сургууль эсвэл улсын сургуульд сурсан ч давтлага авхуулах зэргээр сурах орчныг нь бүрдүүлдэг давуу тал гарч ирдэг. Тэгэхээр эцэг, эхийн боловсролыг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгэм эдийн засгийн хүчтэй бодлого явуулж байж боловсролын чанар дээшилнэ.
Боловсролын шинэ хуулиар монгол хүүхэд бүрийг заавал 12 жилийн боловсролтой болгосон тогтолцоонд шилжүүлсэн нь дундаж болон түүнээс дээш давхаргын өрхийн тоог нэмэгдүүлэх бодлогын хөшүүрэг юм. Сургууль доторх ялгаа бол сурагчийг чадвараар нь ангилдаг" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ