Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Оны эхний арван сарын байдлаар 1190 иргэн ажилд зуучлуулан оржээ



Аймгийн хэмжээнд11 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 477 ажилгүй хүн байна. Үүний219 (45.9%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 58.7 хувиар буурсныг аймгийн Статитстикийн хэлтсээс мэдээлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 93.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 149 нь дээд, 34 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 234 нь бүрэн болон бүрэн бус дунд, 28 нь бага боловсролтой хүмүүс байна.

Энэ оны10 сарын байдлаар шинэ ажлын байранд 1190 иргэн ажилд зуучлагдсанаас боловсруулах үйлдвэрт 140, барилгын салбарт 12, хөдөө аж ахуйн салбарт 80, төрийн байгууллагад 734, 224 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд оржээ. Сумаар нь задалбал, Эрдэнэбулган сум 658, Өндөр-Улаан 80, Ихтамир, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт, Тариат, Хашаат, Эрдэнэмандал, Чулуут  сумд 10-71 ажлын байр бий болгожээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ