Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй болон хаягийн бүртгэлийн зөрчилтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгт 14 мянган иргэн хамрагдсанаас 1000 нь ЭМД-ын шимтгэл төлдөггүй ажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгээр ходоод, шулуун, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн өөрчлөлтийг түргэвчилсэн тестээр үзэж тэмбүү, элэгний В, С вирусийг тодорхойлж, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, чих, хамар хоолойг үзжээ. Хавдрын сэжигтэй долоон тохиолдлын онош батлагдаж дараагийн арга хэмжээг авсан байна.
Мөн зургаан настай 2500 хүүхдэд зүрхний эмгэг илрүүлэх оношилгоо хийхэд 200 нь өөрчлөлтэй гарч нарийн мэргэжлийн эмчийн хяналтад бүртгэгджээ.m Уг үзлэгийг эрүүл мэндийн 15 байгууллагын 62 эмч, сувилагч хийж, үзлэг, оношилгооны зардлыг орон нутгийн төсвөөс гаргасан байна.