Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг тасагт жилд дунджаар 1000 орчим эх төрдөг. Одоогоос дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон 50 ортой төрөх эмнэлэг эмэгтэйчүүдийг эх барьж авахаас гадна тэднийг хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлж, мэс засал хийх, амрах эхчүүдийн орыг нэмж, халдвар үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.
Үүнээс гадна төрөхийн нарийн мэргэжлийн эмч нар буюу дотрын эмч, шинжилгээний эмчийг нэг цэгийн үйлчилгээ хэлбэрээр ажиллуулж эхэлжээ. Ингэснээр төрөх эмэгтэйчүүдэд тохиолддог хүндрэл бэрхшээл, чирэгдлийг арилгаж жирэмсэн эмэгтэйчүүд нэг газар шинжилгээгээ өгч, дотрын эмчдээ үзүүлээд тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа аж.
Энэ нь эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай болгож буйгаараа давуу талтай гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2023 оны байдлаар 873 эх эсэн мэнд амаржиж, үүнээс 174 нь хийсвэр хагалгаа, 154 эмэгтэйчүүдийн хагалгааг амжилттай хийжээ. Төрөлт улсын дундажтай харьцуулахад буурах хандлагатай байгаа ч нярайн эндэгдэл улсын дунджаас цөөн байгаа гэлээ.