Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл хэрэгжинэ

Хөвсгөл аймагт 90 төсөл арга хэмжээ 447,6 тэрбум төгрөгтэй хэрэгжихээс2024 онд санхүүжих 134,8 тэрбум төгрөгийгулсын төсөвттусгасан байна. Мөрөн сумын иргэдийн ая тухтай амьдрах, хот болон тэлж хөгжихөд түлхэц үзүүлэх Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэлж, Хөвсгөл далайг зорин ирж буй гадаад, дотоодын жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох үүднээс Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор, Соёмбо цогцолбор хүртэлх дугуйн зам, Соёмбо цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалт өрнөж  ирэх онд ашиглалтад орно.

Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилготой Шинэ хөдөө төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Мөн алслагдсан баг, сумын иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, мэдээлэлд ойр байх үүднээс хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж, сумын иргэд  гэртээ суурин утас, өндөр хурдны интернэт, 80 гаруй суваг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV үйлчилгээ нэвтэрнэ. Боловсрол, соёл, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, нийгмийн хамгааллын чиглэлээр 35 барилга, байгууламж баригдана.

Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллах үедээ шийдвэрлэсэн Хөгжимт драмын театрын барилга, Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн барилга, Хатгал тосгоны 320 хүүхдийн сургууль, 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга, Политехникийн коллежийн барилга, Алаг-Эрдэнэ сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Мөрөн Гурван Эрдэнэ сургуулийн барилга, Эрдмийн далай цогцолбор сургуулийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ирэх онд эхлэхээр болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ