Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан. Монголчууд соёмбыг Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг ажээ.
Аялагч иргэд болон нутгийн иргэд Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт “Соёмбо” цогцолборыг зорин очиж зургаа авхуулж амарч зугаалдаг болжээ. Он гарсаар давхардсан тоогоор 100 гаруй мянган иргэн “Соёмбо” цогцолборыг зорин ирсэн байна.
Ирэх онд Мөрөн сумаас Соёмбо цогцолбор хүртэлх дугуйн зам болон явган хүний замын ажлын төсвийг 2024 оны улсын төсөвт тусгаж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дугуйн зам болон явган хүний зам ашиглалтад орсноор иргэд алхах, дугуйгаар явах бололцоог хангах төдийгүйМөрөн сумын иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх ач холбогдолтой юм.