Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН:Уламжлалт тоглоом наадгайгаар уралдлаа



Булган аймгийн Нийтийн номын сангаас "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд “УЛАМЖЛАЛААР УРАЛДЪЯ” тэмцээнийг12 дугаар ангийнсурагчдын дунд зохион байгуулсан байна.

Монгол үндэсний уламжлалт тоглоом наадгайг таниулан сурталчлах ирээдүй хойчдоо өвлүүлэн сургах зорилготой Хорол, Зургаадай, Алаг мэлхий , Шагай таалцах, түргэн хэллэг, Ертөнцийн гурав зэрэг 6 төрлийн тэмцээнд  Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12Б, 12В, 12Г анги, Хоёрдугаар сургуулийн 12А, 12В, 12Г ангийн нийт 6 багийн 30 сурагч өрсөлдөж, үзэгч хөгжөөн дэмжигч нийт 80 гаруй сурагчид оролцлоо.


Эхний байрыг  Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Оюумаа багштай 12г анги
Удаах байрыг Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Баярчимэг багштай 12в анги 
Гутгаар байрыг Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Гэрэлмаа багштай 12а анги тус тус эзэлснийг  мөнгөн шагналаар шагнасан байна.  



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ